ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Улиран одож буй 2018 ондоо хийсэн бүтээснээ дүгнэн цэгнэж, айлчлан ирж буй 2019 оноо угтах торгон мөч ирлээ, манай ВАМ компаний хувьд 2018 он уул уурхайн салбарын хэрэглэгч, харилцагчдын хүрээгээ нэмэгдүүлсэн, цаашлаад анх удаа автомашины тос тосолгооны зах зээлд амжилттайгаар нэвтрэн орж, хэрэглэгч харилцагчдаас найдвартай бүтээгдэхүүнтэй гэдгээр сайшаагдаад байгаа нь бид бүхний ололт амжилтыг давхар өнгөлж байгаа гэдгийг бахархалтайгаар хэлэх нь зүйтэй болов уу. Мөн уул уурхайн тос тосолгооны салбараас гадна Итали улсын тоног төхөөрөмж нийлүүлдэг Generac Mobile Products компанитай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн амжилттай нэгэн жил болж өнгөрлөө.
Энэ бүхэн нь эрхэм хэрэглэгч, харилцагчдын маань бидэнтэй нэгдэн хамтран ажилласны болон хамт олны минь уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм.
Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн найдвартай, чанартай бүтээгдэхүүнийг өрсөлдөхуйц үнээр эрхэм хэрэглэгч, харилцагчдаа санал болгох гол зорилготой бөгөөд хойшид ч энэ зорилгоосоо ухрахгүй гэдэгтээ итгэл төгс байна.
Өнөөдөр бидний эргэн тойронд эдийн засаг, уул уурхай, үйлдвэрийн салбарууд, нийгэмд өөрчлөлт шинэчлэлт асар хурдацтай явагдаж байна. Энэхүү өөрчлөлтийг даган бидэнд болон бидний хэрэглэгчдэд хувьсан өөрчлөгдөх хэрэгцээ шаардлагыг үүсгэж байна. Иймээс таныг ухаалаг шийдвэр гаргахад манай компаний хамт олон бүхий л талаар туслахад үргэлж бэлэн байх болно
Ингээд ВАМ компаний зүгээс эрхэм харилцагч, түншүүд та бүхний энэ хугацаанд үзүүлсэн дэмжлэг, туслалцаа, итгэлд тань гүнээ талархал илэрхийлье. Та бүхний итгэл, хамтын ажиллагаагүйгээр бид бүхэн өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан билээ.
2019 ондоо Та бүхэнд аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
ВАМ ХХК