K323 Premium Blue Grease
K323 нь орчин үеийн полимер технологи ашиглан үйлдвэрлэдэг литиум/кальци суурьт дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүн нь усанд өндөр тэсвэртэй бөгөөд физик чанараа тогтвортой хадгалдаг....
ДэлгэрэнгүйK323 нь орчин үеийн полимер технологи ашиглан үйлдвэрлэдэг литиум/кальци суурьт дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүн нь усанд өндөр тэсвэртэй бөгөөд физик чанараа тогтвортой хадгалдаг....
ДэлгэрэнгүйСавалгаа:
K323 нь орчин үеийн полимер технологи ашиглан үйлдвэрлэдэг литиум/кальци суурьт дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүн нь усанд өндөр тэсвэртэй бөгөөд физик чанараа тогтвортой хадгалдаг. Түүнчлэн өндөр наалданги чанартайн дээр тогтмол ачаалал болон гэнэтийн ачаалал даах чадвар өндөртэй бүтээгдэхүүн болно. Тус бүтээгдэхүүний эрс тэс температурт ашиглагддаг онцлог нь цэвэр болон давст усархаг орчин, эсвэл гадаргуун хэт үрэлтийн улмаас товудын бүрхүүл алдагдах зэрэг хүнд нөхцөлд тосолгоог хангах гол хэрэгслүүр болгодог.
Онцлох чанар
Усанд өндөр тэсвэртэй.
Усархаг орчинд ажилладаг эд ангийг зэврэхээс хамгаалдаг.
Өндөр ачаалал даах болон элэгдлээс хамгаалах чадвар.
Хэрэглээ
К323 товуд нь автомашин, хүнд машин механизм, ХАА, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өндөр ачаалал авдаг, усан орчинд ажилладаг, хурдан элэгддэг хэсгийн тос тосолгоонд өргөн хэрэглэгддэг. Тус бүтээгдэхүүн нь хүнд ачаа ачсан чиргүүлийн холхивч, түүнчлэн огцом тормозлосны
улмаас үүсдэг дугуй гацах зэрэг хүнд ажлын нөхцөлд найдвартай ажиллагаагаар хангадаг. K323 нь компактор/хөрс нягтаршуулагчийн цохилтын холхивчийн тосолгоонд төгс тохиромжтой бөгөөд түүнчлэн усан хөргүүр бүхий таслах тоног төхөөрөмжийн тосолгоог сайтар гүйцэтгэдэг.
Анх удаа хэрэглэхдээ өмнөх товудтай нийцэх эсэхийг шалгана уу.
Техникийн үзүүлэлт
Техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтээс харна уу.