Хайх зүйлээ бичнэ үү

Multivis ECO C2 0W-30

Multivis ECO C2 0W-30 нь SAPS-ын дундаж агууламж бүхий синтетик хөдөлгүүрийн тос бөгөөд шингэн тос хэрэглэдэг бензин, дизель хөдөлгүүрийн бүрэн ажиллах чадварыг идэвхжүүлж, түлш хэмнэдэгээрээ...

  • Түлш хэмнэнэ
  • SAPS-ын дундаж агууламж
  • Синтетик
Дэлгэрэнгүй

Үнийн санал авах

Савалгаа:

    

Үнийн санал авах

Multivis ECO C2 0W-30

Multivis ECO C2 0W-30 нь SAPS-ын дундаж агууламж бүхий синтетик хөдөлгүүрийн тос бөгөөд шингэн тос хэрэглэдэг бензин, дизель хөдөлгүүрийн бүрэн ажиллах чадварыг идэвхжүүлж, түлш хэмнэдэгээрээ онцлог бүтээгдэхүүн юм. Тус тос нь DPF г.м утааны бохирдлыг багасгах нэмэлт төхөөрөмжтэй Euro V болон VI стандартыг хангасан тээврийн хэрэгсэлд зориулагдсан болно.

Тус тос нь дараах давуу талтай:

1. Хөдөлгүүрийн хүч, үр дүнтэй ажиллагааг нэмэгдүүлж, шатахуун зарцуулалтыг хэмнэнэ.  

2. Хүйтний нөхцөлд асах чадварыг сайжруулж, хөдөлгүүрээс гарах дуу чимээ, элэдгдлийг бууруулна. 

3. Хүйтний нөхцөлд холхивчийн эргэн тойронд урсах чадвараа дээд зэргээр хадгалж, өндөр температурын үед хамгаалалтын тосон бүрхүүл үүсгэнэ. 

4. Өндөр температур тэсвэрлэх өндөр чадвартай бөгөөд тундас, үртсийг бууруулна.  

5. Тосны физик шинж чанараа сайн хадгална.

6. Өндөр температур тэсвэрлэх дээд зэргийн чадвартай бөгөөд хөдөлгүүрийн эд ангийг цэвэрлэнэ. 

7. SAPS-ын дундаж агууламж нь DPF буюу Дизель Тортгийн Шүүлтүүрийн үр дүнтэй, хэвийн ажиллагааг хангана.

Хэрэглээ

Honda г.м ACEA C2 0W-30 стандартын тос хэрэглэдэг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд хэрэглэнэ.

Техникийн үзүүлэлт

View FileТехникийн дэлгэрэнгүй үзүүлэлтээс харна уу.

  • Түлш хэмнэнэ
  • SAPS-ын дундаж агууламж
  • Синтетик