Lodexol Ultradrive 80W-90
Lodexol Ultra Drive 80W-90 тос нь хүнд нөхцөл болон тос солих хугацааг уртасгасан үед хүч дамжуулах ангийн хэсгүүдийг дээд зэргээр хамгаалахад зориулагдсан өндөр ачааллын хүч дамжуулах ангийн тос...
ДэлгэрэнгүйLodexol Ultra Drive 80W-90 тос нь хүнд нөхцөл болон тос солих хугацааг уртасгасан үед хүч дамжуулах ангийн хэсгүүдийг дээд зэргээр хамгаалахад зориулагдсан өндөр ачааллын хүч дамжуулах ангийн тос...
ДэлгэрэнгүйСавалгаа:
Lodexol Ultra Drive 80W-90 тос нь хүнд нөхцөл болон тос солих хугацааг уртасгасан үед хүч дамжуулах ангийн хэсгүүдийг дээд зэргээр хамгаалахад зориулагдсан өндөр ачааллын хүч дамжуулах ангийн тос юм. Энэ бүтээгдэхүүнд нэмэлт найрлагын бодисын хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан нь тухайн тоног төхөөрөмжийн эдэлгээг уртасгахын зэрэгцээ түлш хэмнэлтэнд чухал нөлөөтэй болно. Тус бүтээгдэхүүний тэнхлэгт хийсэн практик туршилтаас харахад доод тэнхлэгийн ажиллах температур 15-20С хэм байсан нь тосны ашиглалтын хугацааг уртасгаж, хаягдал хуримтлагдахаас сэргийлэх гол нөхцлийг бүрдүүлж байсан болно. Түүнчлэн Lodexol Ultra Drive 80W-90 нь чухал эд ангиудыг исэлдэлт зэвнээс хамгаалдаг. Тус бүтээгдэхүүний олон төрлийн хэрэгцээнд ашиглах боломжтой чанар нь хэрэглэгчдэд олон нэр төрлийн бүтээгдэхүүн нөөцлөх явдлыг бууруулж, зөв хэрэглээг хангах боломжийг олгодог.
Хэрэглээ
Lodexol Ultra Drive 80W-90-ыг энэ стандартын тос хэрэглэх шаардлагатай final drive, дифферэнциаль болон механик хурдны хайрцагт өргөн хэрэглэнэ.
Техникийн үзүүлэлт
Техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтээс харна уу.