Хайх зүйлээ бичнэ үү

XEP 80W-90 Limited Slip Gear Oil

XEP 80W-90 нь Дугуйн хий эргэлтийг хязгаарлах дифференциал буюу Limited Slip Differential (LSD)-ын механизмын чухал эд ангиудыг хамгаалах зориулалттай өндөр ачааллын (Extreme Pressure -EP) нэмэлт...

Дэлгэрэнгүй

Үнийн санал авах

Савалгаа:

  

Үнийн санал авах

XEP 80W-90 Limited Slip Gear Oil

XEP 80W-90 нь Дугуйн хий эргэлтийг хязгаарлах дифференциал буюу Limited Slip Differential (LSD)-ын механизмын чухал эд ангиудыг хамгаалах зориулалттай өндөр ачааллын (Extreme Pressure -EP) нэмэлт найрлага бодисууд болон үрэлт бууруулах нэмэлт бодисын холимогоор гаргасан байгалийн гаралтай суурь тос бүхий арааны тос юм. 

Тус тос нь өндөр ачаа даах чадвартайгаас гадна, зэв болон исэлдэлтээс хамгаалдаг ба маш бага хөөсөрдөг онцлогтой. Тээврийн хэрэгслийн хөдөлж буй дугуйн аль нэг нь газраас хөндийрч зүтгэх хүчээ алдах үед дифференциал түгжигдэж зүтгэх чадварыг тэгш хуваарилах үед огцом ачаалал үүсдэг. Энгийн API GL5 арааны тос нь энэ огцом ачааллыг даах чадваргүй байдаг бөгөөд LSD-ын найдвартай удаан ажиллагааг хангах зөв тос буюу XEP 80W-90 -г хэрэглэх шаардлагатай байдаг.

Онцлох шинж чанар

XEP 80W-90 нь 80W-90, 85W-90 буюу 90 стандартын зунгагтай тос ашиглах шаардлагатай Limited slip differential буюу LSD -д тусгайлан зориулсан тос юм. Тус тосыг суудлын автомашин, хөдөө аж ахуйн болон зам барилга, уул уурхайн хүнд машин механизмд өргөн ашигладаг.Түүнчлэн  XEP 80W-90-ыг API GL5 80W-90 стандартын тос хэрэглэдэг энгийн дифференциаль, тэнхлэг, редукц, slewing gears, хуваарьлагч (transfer box) зэрэгт хэрэглэнэ.  

Техникийн үзүүлэлт

Техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтээс харна уу. 

View FileTechnical Data Sheet