Хайх зүйлээ бичнэ үү

Multitrans DCT

Multitrans DCT нь өндөр чанартай Dual-clutch transmission-д (DCT) зориулагдсан шингэн бөгөөд эд ангиудыг хамгаалах ба зууралдалтын төгс зохицлыг бүрдүүлдэг нь энэ төрлийн хурдны хайрцгийн үр...

Дэлгэрэнгүй

Үнийн санал авах

Савалгаа:

   

Үнийн санал авах

Multitrans DCT

Multitrans DCT нь өндөр чанартай Dual-clutch transmission-д (DCT) зориулагдсан шингэн бөгөөд эд ангиудыг хамгаалах ба зууралдалтын төгс зохицлыг бүрдүүлдэг нь энэ төрлийн хурдны хайрцгийн үр  дүнтэй хэвийн ажиллагаа болон насжилтыг хангадаг. Энэхүү бүтээгдэхүүн нь ажиллах орчны хүнд хөнгөн нөхцлөөс үл хамааран өөрийн тосны найрлага, бүтцээ тогтвортой хадгалдаг онцлогтой. Тус бүтээгдэхүүн нь олон автрмашин үйлдвэрлэгчдийн DCT трансмисстай тээврийн хэрэгсэлд ашиглагддаг. 

Онцлох чанар

 Multitrans DCT трансмиссын тос нь авиомашин үйлдвэрлэгчдийн энэ төрлийн трансмиссд ашиглах тосны шаардлагыг бүрэн хангадаг төдийгүй дараах давуу талтай:

- Үрэлт тэсвэрлэх чадвар- үрэлт тэсвэрлэх өндөр чадвар нь жолоочид араа шилжих ажиллагааны зөөлөн, саадгүй мэдрэмжийг олгох бөгөөд тосны насжилт, тос солих хугацааг уртасгадаг. 

- Ачаалал даах чадвар- араа болон шарик-ыг дээд зэргээр хамгаалдаг нь трансмиссын ажиллагааны насжилтыг уртасгадаг.

- Битүүмж үүсгэх чадвар- шингэн алдахаас хамгаалдаг нь тосны дутагдалаас үүдэх эд ангиудын эвдрэл гэмтлээс сэргийлж, түүнчлэн тос алдснаас үүсэх байгаль орчны хор нөлөөнөөс хамгаалдаг.

Хэрэглээ

Multitrans DCT -г дараах тээврийн хэрэгсэлд хэрэглэнэ. 

• VW, Audi, Seat болон Skoda -ын 6-н араатай тосон DCT (2003 оноос одоог хүртэл) 

• Ford/Getrag, Volvo, Peugeot, Citroen болон Mitsubishi-ийн  6-н араатай тосон DCT (2007оноос одоог хүртэл –түүнчлэн Mitsubishi SSTF-1 стандарт хэрэглэх трансмиссд ашиглаж болно.)

• Mercedes-Benz-ын 7-н араатай тосон DCT

Түүнчлэн SAE 75W, API GL4 стандартын трансмиссын тос хэрэглэх шаардлагатай нөхцөлд ашиглана. 

Техникийн үзүүлэлт

View FileТехникийн дэлгэрэнгүй үзүүлэлтээс харна уу.