Lodexol XFS 75W-90
Lodexol XFS 75W-90 нь Дугуйн хйи эргэлтийг хязгаарлах дифференциал буюу Limited Slip Differential (LSD)-ын механизмын чухал эд ангиудыг хамгаалах зориулалттай өндөр ачааллын (Extreme Pressure -EP)...
ДэлгэрэнгүйLodexol XFS 75W-90 нь Дугуйн хйи эргэлтийг хязгаарлах дифференциал буюу Limited Slip Differential (LSD)-ын механизмын чухал эд ангиудыг хамгаалах зориулалттай өндөр ачааллын (Extreme Pressure -EP)...
ДэлгэрэнгүйСавалгаа:
Lodexol XFS 75W-90 нь Дугуйн хйи эргэлтийг хязгаарлах дифференциал буюу Limited Slip Differential (LSD)-ын механизмын чухал эд ангиудыг хамгаалах зориулалттай өндөр ачааллын (Extreme Pressure -EP) нэмэлт найрлага бодисууд болон үрэлт бууруулах нэмэлт бодисын холимогоор гаргасан бүтэн синтетик арааны тос юм. Тус тос нь өндөр ачаа даах чадвартайгаас гадна, зэв болон исэлдэлтээс хамгаалдаг ба маш бага хөөсөрдөг онцлогтой. Тээврийн хэрэгслийн хөдөлж буй дугуйн аль нэг нь газраас хөндийрч зүтгэх хүчээ алдах үед дифференциал түгжигдэж зүтгэх чадварыг тэгш хуваарилах үед огцом ачаалал үүсдэг. Энгийн API GL5 арааны тос нь энэ огцом ачааллыг даах чадваргүй байдаг бөгөөд LSD-ын найдвартай удаан ажиллагааг хангах зөв тос буюу Lodexol XFS 75W-90 -г хэрэглэх шаардлагатай байдаг.
Онцлох шинж чанар
- Өндөр ачаалал даах чадвар
- Өндөр температур тэсвэрлэх чадвар
- Limited Slip Differential-ийн хэрэглээнд бүрэн тохирсон
- Тэнхлэгийн тосолгоо
- Энгийн болон автоспортын тээврийн хэрэгсэлд хэрэглэнэ.
Хэрэглээ
Lodexol XFS 75W-90 арааны тос нь өндөр ачааллын тээврийн хэрэгсэл болон мотоспортын тээврийн хэрэгслүүдийн LSD-г бүрэн хамгаалдаг синтетик тос юм. Түүнчлэн уг тосыг SAE75W-90 GL5 арааны тос хэрэглэдэг бусад төрлийн тээврийн хэрэгслийн тэнхлэгийн араануудад хэрэглэнэ.