Multivis ADT C4 5W-30
Multivis ADT C4 5W-30 нь SAPS-ын бага агууламж бүхий синтетик хөдөлгүүрийн тос бөгөөд шингэн тос хэрэглэдэг бензин, дизель хөдөлгүүрийн бүрэн ажиллах чадварыг идэвхжүүлж, түлш хэмнэдэгээрээ онцлог бүтээгдэхүүн юм. Тус тос нь утааны бохирдлыг багасгах нэмэлт төхөөрөмжтэй орчин үеийн тээврийн хэрэгслүүд, нэн ялангуяа DPF буюу Дизель Тортгийн Шүүлтүүр болон TWC-ын үр дүнтэй, хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан болно.
Сүүлийн үеийн технологи ашигласан дээд зэргийн чанартай нэмэлтүүд нь олон-хавхлагт хөдөлгүүрийн клапангийн чухал эд ангиуд болох нударган гол зэргийн элэгдлийг урт хугацааны явцад бууруулдгаараа онцлог бүтээгдэхүүн юм.
Тус тос нь дараах давуу талтай:
1. Хөдөлгүүрийн хүч, үр дүнтэй ажиллагааг нэмэгдүүлж, шатахуун зарцуулалтыг хэмнэнэ.
2. Хүйтний нөхцөлд асах чадварыг сайжруулж, хөдөлгүүрээс гарах дуу чимээ, элэдгдлийг бууруулна.
3. Яндангийн утааны буцах даралтыг бууруулна.
4. Хүйтний нөхцөлд холхивчийн эргэн тойронд урсах чадвараа дээд зэргээр хадгалж, өндөр температурын үед хамгаалалтын тосон бүрхүүл үүсгэнэ.
5. Өндөр температур тэсвэрлэх өндөр чадвартай бөгөөд тундас, үртсийг бууруулна.
6. Тосны физик шинж чанараа сайн хадгална.
7. Дулаан тэсвэрлэх өндөр чадвартай бөгөөд хөдөлгүүрийн эд ангийг цэвэрлэнэ.
8. SAPS-ын бага агууламж нь DPF буюу Дизель Тортгийн Шүүлтүүрийн үр дүнтэй, хэвийн ажиллагааг хангана.
Хэрэглээ
Тус тосыг 5W-30 тос хэрэглэх шаардлагатай Турбо болон supercharged бензин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд хэрэглэх ба үүнд дараах тээврийн хэрэгслүүд орно: Renault, Nissan, Suzuki г.м.
Техникийн үзүүлэлт
Техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтээс харна уу.
- Шатахуун зарцуулалт хэмнэнэ.
- SAPS-ын бага агууламж
- Синтетик