Multivis ADT C3 5W-30
Multivis ADT C3 5W-30 нь шингэн тос хэрэглэдэг түлш хэмнэх өндөр горимоор ажилладаг хамгийн сүүлийн үеийн бензин болон дизель хөдөлгүүрүүдэд зориулагдсан SAPS-ын дундаж агууламжтай хөдөлгүүрийн тос болно. Сүүлийн үеийн технологи ашигласан дээд зэргийн чанартай нэмэлтүүд нь олон-хавхлагт хөдөлгүүрийн клапангийн чухал эд ангиуд болох нударган гол зэргийн элэгдлийг урт хугацааны явцад бууруулдгаараа онцлог бүтээгдэхүүн юм.
Тус тос нь дараах давуу талтай:
1. Хөдөлгүүрийн хүч, үр дүнтэй ажиллагааг нэмэгдүүлж, шатахуун зарцуулалтыг хэмнэнэ.
2. Хүйтний нөхцөлд асах чадварыг сайжруулж, хөдөлгүүрээс гарах дуу чимээ, элэдгдлийг бууруулна.
3. Хүйтний нөхцөлд холхивчийн эргэн тойронд урсах чадвараа дээд зэргээр хадгалж, өндөр температурын үед хамгаалалтын тосон бүрхүүл үүсгэнэ.
4. Өндөр температур тэсвэрлэх өндөр чадвартай бөгөөд тундас, үртсийг бууруулна.
5. Тосны физик шинж чанараа сайн хадгална.
6. Дулаан тэсвэрлэх өндөр чадвартай бөгөөд хөдөлгүүрийн эд ангийг цэвэрлэнэ.
7. SAPS-ын дундаж агууламж нь DPF буюу Дизель Тортгийн Шүүлтүүрийн үр дүнтэй, хэвийн ажиллагааг хангана.
Хэрэглээ
Тус тосыг 5W-30 тос хэрэглэх шаардлагатай Турбо болон supercharged бензин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд хэрэглэх ба үүнд дараах тээврийн хэрэгслүүд орно: BMW, Chrysler, Citroen, Daewoo, Daihatsu, Honda, Hyundai, Isuzu, Land Rover, Lexus, Mazda, Mercedes Benz, Nissan, Peugeot, Renault, Saab, Subaru, Suzuki, Toyota, Vauxhall. Түүчлэн тус тосыг энэ төрлийн тос хэрэглэдэг Audi, VW, Seat, Skoda болон Isuzu Trooper -т хэрэглэнэ.
Multivis ADT C3 5W30 нь Fiat 9.55535-S1 тосны стандартыг бүрэн хангасан болно.
Техникийн үзүүлэлт
Техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтээс харна уу.
- Шатахуун зарцуулалт хэмнэнэ.
- SAPS-ын дундаж агууламж
- Синтетик